Sunday 11 November 2012

“Мөрөөдлийн үзэг” жүжгийн танилцуулга”

Зохиолч Ц.Түмэнбаяр
Ерөнхий найруулагч: Б.Мөнхдорж
Телевизийн найруулагч: Б.Жаргал
Хөгжмийн зохиолч: Б.Мөнхболд

Засгийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих олшруулах хөгжүүлэх зорилгоор жил бүр шилдэг бүтээлийн тендер зарладаг.
2012 оны энэ тендерт Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” хүүхдийн драмын жүжгийн зохиол, төслийн багийн хамт шалгарч, санхүүжилт авсан билээ.

Тус жүжиг нь өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаа өсвөр буюу шилжилтийн насны хүүхдүүдэд зориулсан, тэдний сэтгэл зүйн онцлогт тохирсон, багш, сурагч, эцэг эхийн хоорондын холбоо, хүүхдийн хүсэл мөрөөдлийг тусгаснаараа тендерт шалгарах боломжийг олсон юм.
Жүжиг хүүхдүүдийн гэгээн мөрөөдлийн тухай өгүүлэх бөгөөд, багш сурагч, эцэг эхчүүдэд сургамжтай, өнөөгийн нийгмийн сөрөг талыг сурталчлахаас зайлсхийж, хүүхдүүдэд ирээдүйдээ итгэх, гэгээн мөрөөдөлд дуудсанаараа онцлог болсон. юм. Жүжгийн гол утга санааг илэрхийлсэн “Мөрөөдлийн дуу”-тай бөгөөд жүжгийн хөгжим, дууны аяыг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичлээ. 
Тус жүжиг нь өнөөдөр Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлд дутагдаж байгаа өсвөр насны /шилжилтийн насны/ хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон, сургууль багш, эцэг, эх, сурагчдын холбоо, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүй, тэдний ойлголцлын нарийн мэдрэмж, хүмүүжлийг харуулснаараа чухал ач холбогдолтой болох юм.

Бид хүүхэд багачууддаа зориулсан жүжгийнхээ анхны тоглолтуудыг Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралтыг тохиолдуулан олны хүртээл болгох гэж байна.

                        Ц.Түмэнбаяр ахлагчтай төслийн баг

No comments:

Post a Comment