Thursday 6 December 2012

"ХӨХ ГАЦУУРХАН" ДОРНЫН ГОВИЙГ ЗОРИЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтийн тоглолтоо хийж, нийслэлйн хүүхдүүдэд нийт найман удаа тоглож үзүүлсэн "Мөрөөдлийн үзэг" жүжгээ Дорнын говийн хүүхдүүдийн хүсэлтээр тоглохоор "Хөх гацуурхан" театрынхан Сайншанд хотыг зорилоо. Тэд өнөөдөр Сайншандын төвд тоглочихоод маргааш Говьсүмбэр аймгийг зорих юм.

ХӨХ ГАЦУУРХАН ТЕАТР СТУДИ

 Байгуулагдсан: 2010 он. Улаанбаатар хот.

Үндэслэн байгуулагчид:
-Б.Мөнхдорж /Монгол Улсын Ардын жүжигчин, МУУГЗ, найруулагч-багш/
-Ц.Түмэнбаяр /Д.Нацагдоржийн шагналт зохиолч, утга зохиолын ажилтан/
-Г.Содбилэг  /Гүйцэтгэх захирал/

Уран бүтээл:
-“Анхны хайр хүрэх галт тэрэгний тасалбар” драмын жүжиг
/МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Чинзоригийн зохиол,
 -“Буратиногийн адал явдал” драмын жүжиг
А.Толстойн
-“Муурын байшин” драмын жүжиг
С.Маршакийн -“Хайрт Долгор багшаа” МУУГЗ Н.Ганхуяг
- “Мөрөөдлийн үзэг” драмын жүжиг
 /Д.Нацагдоржийн шагналт Ц.Түмэнбаяр/